Хянах самбар руу буцах
🎁 Woow Pay · Албан ёсны журам

Мерчантад Cashback олгох журам

Энэ хуудсанд таны Cashback хэрхэн тооцогдож, хэзээ олгогддогийг тодорхойлсон бүрэн журмыг оруулав.

Агуулга
1

Нийтлэг үндэслэл

1.1. Журмын зорилго

Энэхүү журмын зорилго нь байгууллагатай хамтран ажиллаж буй мерчантад борлуулалтын идэвх, шинэ хэрэглэгч болон шинэ мерчант татан оролцуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Cashback олгох нөхцөл, тооцоолол, бүртгэл, олголт болон хяналттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Хамрах хүрээ

Энэхүү журам нь байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж буй мерчант болон Cashback тооцох, баталгаажуулах, олгох үйл ажиллагаанд оролцож буй холбогдох ажилтнуудад хамаарна.

1.3. Үндсэн зарчим

Cashback олголтыг дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Ил тод, ойлгомжтой байх;
  • Баталгаажсан мэдээлэлд үндэслэн тооцох;
  • Мерчантын ангилалд нийцүүлэн хувь тогтоох;
  • Давхар болон үндэслэлгүй олголтоос сэргийлэх;
  • Шаардлага хангаагүй тохиолдолд Cashback олгохгүй байх;
  • Cashback-ийн тооцоо, олголтыг систем болон холбогдох бүртгэлээр баталгаажуулах.
2

Нэр томьёо

2.1. Cashback

Мерчантын шаардлага хангасан борлуулалт болон шинэ хэрэглэгч, шинэ мерчант татан оролцуулсны үр дүнд журмын дагуу тооцож олгох мөнгөн урамшууллыг хэлнэ.

2.2. Мерчант

Байгууллагатай холбогдох гэрээ, нөхцөлийн дагуу хамтран ажиллаж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглан борлуулалт хийж буй бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байна.

2.3. Шинэ хэрэглэгч

Өмнө нь байгууллагын аппликейшнээр бүртгүүлж, зээлийн эрх тогтоолгоогүй бөгөөд тухайн мерчантаас уригдсаны үндсэн дээр аппликейшн татаж, зээлийн эрхээ амжилттай тогтоолгосон хэрэглэгчийг хэлнэ.

2.4. Шинэ мерчант

Тухайн мерчантын урилгаар байгууллагатай шинээр хамтран ажиллах гэрээ байгуулж, шаардлагатай бүртгэл, холболтыг амжилттай хийсэн мерчантыг хэлнэ.

3

Cashback олгох нөхцөл

Мерчантад Cashback-ийг дараах 3 үндсэн нөхцөлөөр тооцож олгоно.

3.1. Борлуулалтын дүнгээс Cashback олгох

Мерчантын тухайн сарын шаардлага (борлуулалтын суурь) хангасан бол борлуулалтын нийт дүнгээс мерчантын ангилалд харгалзах хувиар Cashback тооцно.

Мерчантын ангилалCashback хувьСарын суурь борлуулалт
A ангилал0.25%5,000,000₮
B ангилал0.50%3,000,000₮
C ангилал0.70%2,000,000₮
Cashback = Тухайн сарын шаардлага хангасан борлуулалтын дүн × Мерчантын ангиллын Cashback %
Жишээ — тухайн сард 10,000,000₮-ийн шаардлага хангасан борлуулалт хийсэн бол
A ангилал: 10,000,000₮ × 0.25%25,000₮
B ангилал: 10,000,000₮ × 0.50%50,000₮
C ангилал: 10,000,000₮ × 0.70%70,000₮

3.2. Шинэ хэрэглэгч урих Cashback

Мерчант шинэ хэрэглэгчийг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд уриалж, тухайн хэрэглэгч нь шаардлагатай үйлдлийг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд мерчантад 1 хэрэглэгч тутамд 1,000₮ Cashback олгоно.

Шинэ хэрэглэгчийг дараах нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд амжилттай уригдсан гэж үзнэ:

  1. Мерчантаас уриалсан байх;
  2. Хэрэглэгчийн бүртгэлээ амжилттай үүсгэсэн байх;
  3. Зээлийн эрхээ амжилттай тогтоолгосон байх.
Дээрх шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд 1,000₮ Cashback олгохгүй.

3.3. Шинэ мерчант урих Cashback

Мерчант өөрийн харилцагч, түнш болон бусад бизнес эрхлэгчийг байгууллагын үйлчилгээнд шинээр холбон, шаардлага хангасан шинэ мерчант болгосон тохиолдолд дараах Cashback олгоно.

Шинэ мерчантын төрөлCashback
Хүнсний дэлгүүр20,000₮
Бусад үйлчилгээний мерчант10,000₮

Шинэ мерчантын Cashback-ийг тухайн мерчант:

  • Байгууллагад шинээр бүртгүүлсэн;
  • Шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлсэн;
  • Хамтран ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн;
  • Мерчантын бүртгэл/холболт амжилттай болсон;
  • Тогтвортой үйл ажиллагааны чиглэлээр хамтран (1 сар) ажилласан болон тухайн сардаа идэвхтэй борлуулалт хийсэн байх шаардлагатай.
Уригдсан мерчант нь борлуулалт огт хийгдээгүй идэвхгүй байсан бол урьсан мерчантад Cashback олгохгүй байна.
4

Cashback-ийн тооцоолол

4.1. Мерчантын Cashback-ийн нийт дүнг дараах байдлаар тооцно

Нийт Cashback = Борлуулалтын Cashback + Шинэ хэрэглэгчийн Cashback + Шинэ мерчантын Cashback

4.2. Жишээ

Тухайн улиралд нэг мерчант: борлуулалт 10,000,000₮, ангилал B, шинэ хэрэглэгч 20, шинэ хүнсний дэлгүүр мерчант 2, бусад үйлчилгээний мерчант 1 бол:

Борлуулалтын Cashback — 10,000,000 × 0.5%50,000₮
Шинэ хэрэглэгчийн Cashback — 20 × 1,000₮20,000₮
Шинэ мерчант (хүнсний) — 2 × 20,000₮40,000₮
Шинэ мерчант (бусад) — 1 × 10,000₮10,000₮
Нийт Cashback120,000₮
5

Cashback олгох хугацаа, нөхцөл

6

Cashback олгохгүй болон буцаан засварлах нөхцөл

Дараах тохиолдолд тухайн гүйлгээ, хэрэглэгч эсхүл мерчантын Cashback-ийг тооцохгүй, олгохгүй эсхүл өмнө олгосон Cashback-ийг буцаан засварлаж болно:

Үндэслэлгүй олгогдсон Cashback илэрсэн тохиолдолд байгууллага тухайн дүнг дараагийн Cashback-ийн тооцооллоос хасаж залруулж болно.
7

Cashback-ийн бүртгэл, баталгаажуулалт

Cashback тооцооллыг хийхдээ дараах мэдээллийг үндэслэнэ:

Cashback-ийн эцсийн дүнг холбогдох ажилтан шалгаж, эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсны дараа олголтыг хийнэ.

8

Мерчантын ангилал

9

Хяналт

Cashback олголтын үйл ажиллагаанд холбогдох нэгжүүд хяналт тавина. Хяналтын хүрээнд дараах зүйлийг шалгана:

Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн Cashback-ийг түр түдгэлзүүлж, нэмэлт шалгалт хийж болно.

10

Мерчантын эрх, үүрэг

10.1. Мерчант дараах эрхтэй

  • Cashback-ийн тооцооллоо харах;
  • Cashback-ийн үлдэгдэл болон олголтын мэдээлэл авах;
  • Тооцоололтой холбоотой хүсэлт, гомдол гаргах;
  • Журамд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд Cashback авах.

10.2. Мерчант дараах үүрэгтэй

  • Үнэн зөв мэдээлэл өгөх;
  • Зохиомол гүйлгээ хийхгүй байх;
  • Шинэ хэрэглэгч болон мерчантын мэдээллийг хууль, журмын дагуу бүртгүүлэх;
  • Өөрийн дансны мэдээллийг үнэн зөв өгөх;
  • Cashback хөтөлбөрийг зүй бусаар ашиглахгүй байх.
11

Гомдол, маргаан шийдвэрлэх

12

Журмын хэрэгжилт

13

Хүчин төгөлдөр болох