🎁 Woow Pay · Албан ёсны журам
Мерчантад Cashback олгох журам
Энэ хуудсанд таны Cashback хэрхэн тооцогдож, хэзээ олгогддогийг тодорхойлсон бүрэн журмыг оруулав.
1
Нийтлэг үндэслэл
1.1. Журмын зорилго
Энэхүү журмын зорилго нь байгууллагатай хамтран ажиллаж буй мерчантад борлуулалтын идэвх, шинэ хэрэглэгч болон шинэ мерчант татан оролцуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Cashback олгох нөхцөл, тооцоолол, бүртгэл, олголт болон хяналттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хамрах хүрээ
Энэхүү журам нь байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж буй мерчант болон Cashback тооцох, баталгаажуулах, олгох үйл ажиллагаанд оролцож буй холбогдох ажилтнуудад хамаарна.
1.3. Үндсэн зарчим
Cashback олголтыг дараах зарчмыг баримтална. Үүнд:
- Ил тод, ойлгомжтой байх;
- Баталгаажсан мэдээлэлд үндэслэн тооцох;
- Мерчантын ангилалд нийцүүлэн хувь тогтоох;
- Давхар болон үндэслэлгүй олголтоос сэргийлэх;
- Шаардлага хангаагүй тохиолдолд Cashback олгохгүй байх;
- Cashback-ийн тооцоо, олголтыг систем болон холбогдох бүртгэлээр баталгаажуулах.
2
Нэр томьёо
2.1. Cashback
Мерчантын шаардлага хангасан борлуулалт болон шинэ хэрэглэгч, шинэ мерчант татан оролцуулсны үр дүнд журмын дагуу тооцож олгох мөнгөн урамшууллыг хэлнэ.
2.2. Мерчант
Байгууллагатай холбогдох гэрээ, нөхцөлийн дагуу хамтран ажиллаж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглан борлуулалт хийж буй бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн байна.
2.3. Шинэ хэрэглэгч
Өмнө нь байгууллагын аппликейшнээр бүртгүүлж, зээлийн эрх тогтоолгоогүй бөгөөд тухайн мерчантаас уригдсаны үндсэн дээр аппликейшн татаж, зээлийн эрхээ амжилттай тогтоолгосон хэрэглэгчийг хэлнэ.
2.4. Шинэ мерчант
Тухайн мерчантын урилгаар байгууллагатай шинээр хамтран ажиллах гэрээ байгуулж, шаардлагатай бүртгэл, холболтыг амжилттай хийсэн мерчантыг хэлнэ.
3
Cashback олгох нөхцөл
Мерчантад Cashback-ийг дараах 3 үндсэн нөхцөлөөр тооцож олгоно.
3.1. Борлуулалтын дүнгээс Cashback олгох
Мерчантын тухайн сарын шаардлага (борлуулалтын суурь) хангасан бол борлуулалтын нийт дүнгээс мерчантын ангилалд харгалзах хувиар Cashback тооцно.
| Мерчантын ангилал | Cashback хувь | Сарын суурь борлуулалт |
| A ангилал | 0.25% | 5,000,000₮ |
| B ангилал | 0.50% | 3,000,000₮ |
| C ангилал | 0.70% | 2,000,000₮ |
Cashback = Тухайн сарын шаардлага хангасан борлуулалтын дүн × Мерчантын ангиллын Cashback %
Жишээ — тухайн сард 10,000,000₮-ийн шаардлага хангасан борлуулалт хийсэн бол
A ангилал: 10,000,000₮ × 0.25%25,000₮
B ангилал: 10,000,000₮ × 0.50%50,000₮
C ангилал: 10,000,000₮ × 0.70%70,000₮
3.2. Шинэ хэрэглэгч урих Cashback
Мерчант шинэ хэрэглэгчийг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд уриалж, тухайн хэрэглэгч нь шаардлагатай үйлдлийг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд мерчантад 1 хэрэглэгч тутамд 1,000₮ Cashback олгоно.
Шинэ хэрэглэгчийг дараах нөхцөлийг бүрэн хангасан тохиолдолд амжилттай уригдсан гэж үзнэ:
- Мерчантаас уриалсан байх;
- Хэрэглэгчийн бүртгэлээ амжилттай үүсгэсэн байх;
- Зээлийн эрхээ амжилттай тогтоолгосон байх.
Дээрх шаардлагын аль нэгийг хангаагүй тохиолдолд 1,000₮ Cashback олгохгүй.
3.3. Шинэ мерчант урих Cashback
Мерчант өөрийн харилцагч, түнш болон бусад бизнес эрхлэгчийг байгууллагын үйлчилгээнд шинээр холбон, шаардлага хангасан шинэ мерчант болгосон тохиолдолд дараах Cashback олгоно.
| Шинэ мерчантын төрөл | Cashback |
| Хүнсний дэлгүүр | 20,000₮ |
| Бусад үйлчилгээний мерчант | 10,000₮ |
Шинэ мерчантын Cashback-ийг тухайн мерчант:
- Байгууллагад шинээр бүртгүүлсэн;
- Шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлсэн;
- Хамтран ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн;
- Мерчантын бүртгэл/холболт амжилттай болсон;
- Тогтвортой үйл ажиллагааны чиглэлээр хамтран (1 сар) ажилласан болон тухайн сардаа идэвхтэй борлуулалт хийсэн байх шаардлагатай.
Уригдсан мерчант нь борлуулалт огт хийгдээгүй идэвхгүй байсан бол урьсан мерчантад Cashback олгохгүй байна.
4
Cashback-ийн тооцоолол
4.1. Мерчантын Cashback-ийн нийт дүнг дараах байдлаар тооцно
Нийт Cashback = Борлуулалтын Cashback + Шинэ хэрэглэгчийн Cashback + Шинэ мерчантын Cashback
4.2. Жишээ
Тухайн улиралд нэг мерчант: борлуулалт 10,000,000₮, ангилал B, шинэ хэрэглэгч 20, шинэ хүнсний дэлгүүр мерчант 2, бусад үйлчилгээний мерчант 1 бол:
Борлуулалтын Cashback — 10,000,000 × 0.5%50,000₮
Шинэ хэрэглэгчийн Cashback — 20 × 1,000₮20,000₮
Шинэ мерчант (хүнсний) — 2 × 20,000₮40,000₮
Шинэ мерчант (бусад) — 1 × 10,000₮10,000₮
Нийт Cashback120,000₮
5
Cashback олгох хугацаа, нөхцөл
- Мерчантын хуримтлагдсан Cashback-ийг улирал тутамд нэг удаа олгоно.
- Cashback олголтыг тухайн улирлын эцэст бүх шаардлага хангасан мэдээллийг нэгтгэн баталгаажуулсны үндсэн дээр хийнэ.
- Мерчантын Cashback авах доод хэмжээ 100,000₮ байна.
- Улирал дуусах үед мерчантын хуримтлагдсан Cashback 100,000₮-д хүрээгүй бол тухайн улиралд олголт хийхгүй бөгөөд дараагийн улиралд үргэлжлүүлэн хуримтлуулж болно.
- Cashback олгох үед мерчантын байгууллагад бүртгэлтэй төлбөр хүлээн авах дансны мэдээллийг ашиглана.
- Мерчант дансны мэдээллээ буруу өгсөн, шинэчлээгүйгээс үүссэн төлбөрийн саатал, буцаалт болон бусад асуудлыг тухайн мерчант хариуцна.
6
Cashback олгохгүй болон буцаан засварлах нөхцөл
Дараах тохиолдолд тухайн гүйлгээ, хэрэглэгч эсхүл мерчантын Cashback-ийг тооцохгүй, олгохгүй эсхүл өмнө олгосон Cashback-ийг буцаан засварлаж болно:
- Цуцлагдсан, буцаагдсан гүйлгээ;
- Давхар бүртгэгдсэн гүйлгээ;
- Зохиомол буюу бодит бус борлуулалт;
- Cashback авах зорилгоор хийсэн сэжигтэй үйлдэл;
- Мерчант өөрийн болон хамаарал бүхий этгээдийн мэдээллийг ашиглан зохиомлоор шинэ хэрэглэгч/мерчант бүртгүүлсэн тохиолдол;
- Шинэ мерчантын бүртгэл шаардлага хангаагүй буюу баталгаажаагүй;
- Системийн алдаа, давхар тооцооллоос үүссэн үндэслэлгүй Cashback;
- Бусад зөрчилтэй, журамд нийцээгүй үйлдэл.
Үндэслэлгүй олгогдсон Cashback илэрсэн тохиолдолд байгууллага тухайн дүнг дараагийн Cashback-ийн тооцооллоос хасаж залруулж болно.
7
Cashback-ийн бүртгэл, баталгаажуулалт
Cashback тооцооллыг хийхдээ дараах мэдээллийг үндэслэнэ:
- Мерчантын ID;
- Мерчантын нэр;
- Мерчантын ангилал;
- Тухайн сарын борлуулалтын дүн;
- Cashback-ийн хувь;
- Шинэ хэрэглэгчийн тоо;
- Шинэ хэрэглэгчийн баталгаажсан эсэх;
- Шинэ мерчантын тоо;
- Шинэ мерчантын төрөл;
- Тооцоолсон Cashback;
- Буцаалт/залруулгын дүн;
- Олгох нийт Cashback.
Cashback-ийн эцсийн дүнг холбогдох ажилтан шалгаж, эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсны дараа олголтыг хийнэ.
8
Мерчантын ангилал
- Мерчантын ангиллыг байгууллагын баталсан мерчантын ангилал, шалгуурын дагуу тогтооно.
- Мерчантын ангилал өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тухайн ангилалд харгалзах Cashback-ийн хувийг хэрэглэнэ.
- Cashback тооцох хугацаанд хүчин төгөлдөр байсан ангиллыг үндэслэн тооцоолно.
9
Хяналт
Cashback олголтын үйл ажиллагаанд холбогдох нэгжүүд хяналт тавина. Хяналтын хүрээнд дараах зүйлийг шалгана:
- Cashback-ийн тооцоолол;
- Борлуулалтын дүн;
- Шинэ хэрэглэгчийн бүртгэл;
- Шинэ мерчантын бүртгэл;
- Давхар болон сэжигтэй бүртгэл;
- Олголтын дүн.
Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн Cashback-ийг түр түдгэлзүүлж, нэмэлт шалгалт хийж болно.
10
Мерчантын эрх, үүрэг
10.1. Мерчант дараах эрхтэй
- Cashback-ийн тооцооллоо харах;
- Cashback-ийн үлдэгдэл болон олголтын мэдээлэл авах;
- Тооцоололтой холбоотой хүсэлт, гомдол гаргах;
- Журамд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд Cashback авах.
10.2. Мерчант дараах үүрэгтэй
- Үнэн зөв мэдээлэл өгөх;
- Зохиомол гүйлгээ хийхгүй байх;
- Шинэ хэрэглэгч болон мерчантын мэдээллийг хууль, журмын дагуу бүртгүүлэх;
- Өөрийн дансны мэдээллийг үнэн зөв өгөх;
- Cashback хөтөлбөрийг зүй бусаар ашиглахгүй байх.
11
Гомдол, маргаан шийдвэрлэх
- Мерчант Cashback-ийн тооцоололтой холбоотой санал, хүсэлт, гомдлыг байгууллагын тогтоосон сувгаар гаргана.
- Гомдлыг системийн мэдээлэл, гүйлгээний бүртгэл болон холбогдох баримтад үндэслэн шалгана.
- Шалгалтын үр дүнд Cashback буруу тооцогдсон нь тогтоогдвол дараагийн олголтод залруулга хийнэ.
12
Журмын хэрэгжилт
- Энэхүү журмын хэрэгжилтийг "Проленд ХХК"-ны эрх бүхий албан тушаалтан ажилтанууд хариуцна.
- Cashback-ийн хувь хэмжээ, олголтын нөхцөл, ангилал болон бусад нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинэчилнэ.
- Энэхүү журмаар зохицуулаагүй асуудлыг байгууллагын холбогдох журам, гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.
13
Хүчин төгөлдөр болох
- Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
- Журмын шинэчилсэн найруулгыг эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөнө.